Эрүүл мэнд&Зөвлөгөө

Бичлэгийн тоо : 231 | Дэлгэцэнд : 166-180

Сармис хүнсэндээ хэрэглэдэг хүн ходоодны өвчнөөр өвчилдөггүй

2011-10-29 23:52:34

Жин нэмэхгүй байхыг хүсвэл өглөөний цайг хатан хаан шиг, өдрийн зоогийг гүнж аятай, оройн гүнцэгийг гуйлгачин мэт хүрт гэсэн үг байдаг.


Хоол хүнсийг хэрэглэхдээ хамгийн гол нь витамин, тэжээллэг чанарыг нь анхаарах хэрэгтэй. Хоолыг уламжлалт аргаар хийх биш жаахан ч гэсэн өөрчлөлттэйгээр хийх нь амтлаг болоод эрүүл мэндэд тустай байдаг.



1. Ногооны энгийн салат дээрээ самар /хушга, боргоцой, наранцэцгийн үр гэх мэт/ нунтаглан цац. Амтлаг, илүү тэжээллэг болно.



2. Мөөгийг зүгээр шарах, чанах тийм ч тустай биш. Мөөгөнд серотонин хэмээх стрессээс хамгаалдаг бодис байдаг. Тиймээс мөөгний амт, үндсэн чанарыг алдагдуулахгүйн тулд хар перец, гоньд, сармис зэрэг амтлагчтай жигнэж, шарах нь илүү үр дүнтэй.



3. Махгүй ч ногоотой шөлийг амттай хийж болно. Шөлөнд нь витамин, микро элементээр баялаг шинэхэн ургамал, амтлагч аль болох их хий. /жижиглэсэн яншуй, гоньд, цоохор майлз, ногоон сонгино гэх мэт/



4. Хооллох үедээ ганц хумс сармис жижиглэн аягандаа хийн идэж заншвал ходоодны шарх, элдэв төрлийн ханиад томуунаас айхгүй явах боломжтой. Хар перецийг хоол амтлагчдын хаан гэдэг. Микроб устгадаг тул өдөр тутмын хоолондоо хар перец хийж заншаарай.

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (413) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

В-ийн төрлийн витамины дутагдал аюултай юу?

2011-10-28 23:58:06

В-ийн төрлийн витаминд: В1, В2, В6, В12 болон РР витаминууд ордог.


В1 витамин

нь бүдүүн ширхэгтэй гурил, мах, шошийн бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Энэ нь мэдрэлийн системийн хэвийн ажиллагаанд тустай. Энэ витамины агууламж буурах нь мэдрэлийг үрэвсүүлэх боломжтой.


В2 витамин

сүү шошийн бүтээгдэхүүн, өндгөнд ихээр агуулагдана.


В6 витамин

сүү шошийн бүтээгдэхүүнд их бий. Хэрэв бие организм В6 витаминыг хангалттай авч байгаа бол үсний ургалт эрчимжиж, цусан дахь гемоглобины түвшин буурна.


В12 витамин

цусан бөөмийг үүсгэх ач холбогдолтой. Энэ витамины дутмагшил нь цус багадалтанд хүргэн. Элэг, түүхий хүнсний ногоо, шошийн ургамалд их хэмжээгээр агуулагддаг.


РР витамин

үхрийн мах, улаан лооль, сүүнд агуулагддаг. Энэ витамин дутагдахад пеллагра хэмээх өвчинд хүргэх хүргэх боломжтой. Энэ өвчин нь арьс гэмтээх, сэтгэцэд өөрчлөлт оруулах аюултай.

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (695) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Сексээс татгалзах аргагүй таван шалтгаан

2011-10-28 22:15:35

Секс эрүүл мэндэд тустай байдгийг эрдэмтэд бас дахин нотоллоо. Хэрвээ долоо хоногт багадаа нэг удаа секс хийж байвал сайн үр дүн мэдэгдэж байна гэж судлаачид тэмдэглэжээ. Сексийн тогтмол харилцаанд байх нь ямар ашигтай вэ?

Секс бол гоо засалч
Секс эмэгтэйчүүдийн цусан дахь эстрогены төвшинг нэмэгдүүлдэг. Ингэснээр тэдний үсийг гялалзсан, арьсыг булбарай болгодог. Давуу тал нь гэвэл энэ өөрчлөлт удаан хадгалагддаг байна. Гэтэл гоо сайхны элдэв иллэг, тосон түрхлэг нь ийм нөлөө үзүүлэх нь тун ховор байдаг. Секс батганы эсрэг үйлчилгээтэй
Сексийн дараа арьс тунгалагшиж, нүх сүв нь нарийсдаг байна. Эрчимтэй сексийн үед хүн хоол гэхээс илүү ус их уудаг. Энэ процесс нь элдэв төрлийн арьсны үрэвсэл, батганы эсрэг тэмцэхэд эерэг нөлөөтэй аж.

Секс сарын тэмдгийг тогтворжуулдаг
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар долоо хоног тутам секс хийсэн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн давтамж хааяа нэг хавьталтанд ордог хүүхнүүдийнхээс ил үү тогтмолждог байна. Лесбичүүдийн энхрийлэл ч гэсэн сарын тэмдгийн давтамжинд таатай нөлөө үзүүлдгийг судалгаагаар тогтоожээ. Сексийн үед хавьтал нь өөрөө чухал болохоос дур тавилт ямар ч хамаагүй хэмээн судлаач эрдэмтэд нотолж байна.

Секс толгойн өвчин анагаана
Эмэгтэйчүүдийн хувьд толгойн өвдөөд байна хэмээн сексээс татгалздаг. Тэгвэл дур хүсэл оргилох, дур тавих үед цусан дахь эндорфин, стероидын төвшинг нэмэгдүүлдэг нь толгойн өвчинг намдаагч болдог аж.

Секс илчлэг шатаадаг
Туръя гэвэл тураадаг цай уух биш харин секс хий гэдэг нь тийм ч оргүй зүйл биш аж. Секс хийх үед минутанд тураадаг цай ууснаас илүү их илчлэг шатаадаг. Дурлалын ажил хагас цаг хийх явцад шоколадтай дөрвөн чихэр идэхэд хуримталсан илчлэгийг шатаадаг болохыг сексилогичид олж тогтоосон байна.

/Монголчуудын амьдрал/ 

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (3551) | Сэтгэгдэл ( 4 ) | Дэлгэрэнгүй

Цэцэг уурлана, хардана, ерөөнө..

2011-10-27 22:11:14

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цэцэг, өвс ургамалтай “найзалсаар” ирсэн билээ. Мянга мянган жилийн турш өвс ургамлыг хүмүүс эмчилгээнд хэрэглэж, заримыг нь бүр сахиус болгон залж, шүтэн бишэрч ирсэн нь нарийн учир шалтгаантай.
Цэцэг, ургамал өөртэй нь ижил ааш авир гаргадгийг хүмүүс эрт дээр үед олж мэдсэнээр ийнхүү дээдэлдэг болжээ. Эдүгээ, амьд ургамал нь баярлах, айх, уурлах, гомдох, санан гиюүрэх, хардан харамлах гэх зэргээр хүмүүн бидэнд байдаг бүхий л эмоцийг гаргадаг гэдгийг ургамал судлаач эрдэмтэд батлаад байгаа юм.


Тэр бүү хэл, цэцэгнээс “гэрчийн мэдүүлэг” авснаар аюултай гаж донтон алуурчинг барьж авсан тохиолдол ч бий. Монголчууд бидэнд, цэцэгний тухай мэдлэг харьцангүй хомс байдаг тул,өөрт тань гомдсон цэцэг амьдралыг тань баллаж дөнгөнө гэдгийг мэдэхгүй хүмүүс олон байдаг. Цэцэг бол харааж ч чаддаг, ерөөж ч чаддаг “айхтар амьтан” юм.

Ургамлын биохимич эрдэмтэн Дина Балясова ургамал ба хүний хоорондын харилцааг хэдэн арван жил судалж байгаа нэгэн билээ. Түүний цуглуулсан “цэцэгний тухай хөдөлшгүй баримтуудаас” хамгийн тод томруун хоёрыг нь уншигч танд хүргэе.

Английн физиологич С. Мейсоны гэрт удомбор хэмээх модлог том цэцэг олон жил ургаж байжээ. Мейсон түүнийгээ ихэд хайрлан арчилдаг байлаа. Гоонь эр маань цэцэгтэйгээ хоёулхнаа олон жил амьдарсны эцэст нэлээд нас тогтсоны дараа эхнэр авч цэцэгтэйгээ гурвуул амьдрах боллоо. Удалгүй эхнэр нь урьд хожид өөрт нь байгаагүй элдэв ойлгомжгүй өвчинд баригдах болов... Жирэмсэн болснийхоо дараа бүр хэцүү байдалд оров. Маш их хордлого өгч, бие нь сульдаж гүйцэв. Эмнэлэгт хэвтэхээр хордлого нь үгүй болж, гэртээ ирэхээр бие нь дахин муудаад байв. Эцсийн эцэст хүүхэд нь зулбажээ. Эмч нар учрыг нь ололгүй гайхаж хоцорсон аж. Аз болоход Мейсон урьд өмнө уншсан сонссоноо санаж, ”хамаг учир цэцгэнд маань байгаа юм болов уу?”,-гэж бодоод цэцгээ ажил дээрээ аваачиж тавьлаа. Тэр мөчөөс эхлэн эхнэрийнх нь бие маш түргэн сайжирсан бөгөөд, дараагийнхаа жирэмслэлтээр ямар ч зовиургүйгээр хүүхдээ тээж, эрүүл саруул хүү төрүүлсэн юм. Энэ цэцэг эзнээ хардан харамлаж, эзэндээ ямар ч хоргүй, харин эхнэрт нь маш их хортой тийм бодисыг ялгаруулж, “заналт дайснаа” хөнөөх санаатайгаар цацаж байсан нь тогтоогдсон юм.

Оросын нэгэн хотод хөрш хоёр айл байжээ. Нэг нь амьдрал нь тэгширсэн, эхнэр нөхөр, хүүхэд шуухад, эд баялаг гээд дутуу юмгүй айл байв. Нөгөөх нь өрх толгойлсон ядарсан эмэгтэй, ядуу амьдралтай, хэдэн өлсгөлөн хүүхэдтэй ийм айл байв. Нэгэн өдөр баян айлын эзэгтэй цэцэгнүүдээ хог дээр гаргаад хаячихжээ. Түүнийг нь ядуу эмэгтэй хараад цэцэгнүүдийг ихэд өрөвдөн гэртээ авчирчээ. Тун удалгүй, ядуу эмэгтэй маань эхлээд “заяны хань зам дээр” гэгчээр ажлаасаа ирж явахдаа нэгэн сайн хүнтэй танилцан амьдралаа холбов. Дараа нь сугалаагаар маш их мөнгө хожсон гэнэ. Харин баян хөршийнх нь амьдрал орвонгоороо эргэжээ: нөхөр нь авгай хүүхдээ хаян одож, эхнэр нь архинд орон, ажилгүй болж, хүүхдүүд нь гудамжинд гарсан ажээ. Ийнхүү цэцэг өөрийгөө гомдоосон айлтай “тооцоо хийж”, харин сайхан сэтгэл гаргасан бүсгүйн ачийг дээд зэргээр хариулсан байна.

Цэцэг өөрийгөө арчилж торддог хүнд их сайхнаар ханддаг. Тэр хүнээ ихэд хайрлан талархаж, түүндээ эерэг бодисуудыг ялгаруулж цацан сайн сайхныг цаг үргэлж ерөөнө.

Хэрэв эзэн нь урт хугацаагаар хол явбал түүнээ санан гиюүрч, яаж ч тордуулж байсан ургалт нь муудах, өвчлөх, бүр үхэх нь ч бий.

Цэцэгний ид шидийг харуулсан зүйр цэцэн үгс Оросод олон байдаг. Жишээ нь: “Цветок в дом-мужик вон из дома”. “Цэцэг гэрт ороход эр нөхөр орон гэрээсээ зайлдаг”- гэсэн утгатай. Гэхдээ энэ нь цэцэг тийм “өөдгүй хүншгүй зантайдаа” биш, хамаг учир эрчүүдэд өөрт нь байдгаас ийм байдал үүсдэг бололтой. Бодоод үзье л дээ: ихэнх тохиолдолд, гэрийн эзэгтэй л цэцгээ арчилж усалдаг, эрчүүд бол бараг үгүй. Тэгээд ядаж дуугүй байхгүй, “энэ олон цэцгээр яах гээд байгаа юм, дахиад л бас нэг хог аваад ирэв үү... энэ муухай цэцгээ хаяач ээ”-гэх зэргээр үглэнэ. Тамхины үнсээ цэцгийн саванд хийнэ, тамхиа шороонд нь зоож орхино /энэ бол цэцэгний хувьд тэвчишгүй доромжлол/... ийнхүү эрчүүд өөрсдөө цэцэгний дургуйг хүргэж гомдоодог. Гомдсон цэцэг таныг шавхуурдаад авч чадахгүй ч гэсэн, тань руу хортой бодис байнга цацаад байж дөнгөнө. Тэр бодис нь хүнийг ууртай, муухай ааштай болгох, архинд оруулах гэх мэтээр үйлчилдэг аж. Ялангуяа, кактус эрчүүдийг архинд дуртай болгодог бодис цацдагаараа алдартай цэцэг. Ийнхүү, эхнэртэйгээ муудалцсан, эсвэл архинд орсон нөхөр нь орон гэрээсээ дайждаг хэрэг.

Шимтэглэй /герань/ бол хэрүүл шуугианд их дургүй цэцэг тул хүмүүсийг муудалцан хэрэлдэхээр тайвшруулах бодис ялгаруулаад эхэлдэг гэнэ. Иймээс бараг айл болгонд энэ цэцэг байдаг. Харин, мөн айл бүрт байдаг “мөлхөө” цэцгийг урт ургуулахаас зайлсхийх хэрэгтэй, учир нь энэ цэцэг урт ургахаараа хүнийг депрессд оруулдаг ажээ.

Японы эрдэмтэд ийм нэгэн туршилт хийжээ: Хоёр өөр газар цэцэг тарьж, нэгийг нь эрдэс бордоогоор байнга тордож, нөгөөг нь бордож тордолгүй жирийн усаар л усалдаг, харин түүнтэй өдөр бүр ярьж, “Чи ёстой сайхан цэцэг шүү, ямар сайхан ургаж байна аа, чамайг харахад ямар сайхан таатай байдаг гэж санана?”- гэх мэтээр магтаж байжээ. Гэтэл бордуулж тордуулалгүй, зөвхөн магтаалын үг сонсож байсан цэцэг нь нөгөөхөөсөө илт сайхан ургаж байсан байна.

Нэлээд олон жилийн өмнө цэцэгний тусламжтайгаар гэмт хэрэгтнийг барьсан тухай мэдээлэл дэлхий даяар түгэж байсныг та уншиж байсан болов уу? Европын нэгэн оронд, жаахан охидуудыг хүчирхийлээд алж хаядаг нэгэн гаж донтон хэрэгтэнг барьж чадалгүй олон сар болсон ажээ. Нэгэн удаа номын сангийн уншлагын танхимд нөгөөх гаж донтон алуурчин нь удаахь хэргээ үйлдсэн байв. Хөөрхий охины цогцсыг юмны цаагуур нуусан байсан тул, түүнийг бүр орой болсон хойно олсон болохоор, чухам хэзээ, хэн энэ хэргийг үйлдсэн нь тодорхой бус байлаа. Цонхны тавцан дээрх хэдэн цэцэгнээс өөр гэрч байсангүй. Цагдаагийнхан цэцэг судлаач эрдэмтэдтэй нийлэн ажиллаж цэцэгнүүдээс “мэдүүлэг” авчээ. Үүний тулд цэцэгнүүдэд маш нарийн мэдрэгчүүдийг холбоод, хэрэг гардаг өдөр тус уншлагын танхимаар үйлчлүүлсэн бүх хүмүүсийг нэг нэгээр нь танхимд оруулж цэцэгнүүдтэй “нүүрэлдүүлсэн” гэнэ. Гэтэл нэгэн тохитой томоотой профессорыг орж ирэхэд цэцэгнүүд маш их айж цочирдож, “орилж хашгирч” байгааг мэдрэгчүүд илтгэв. Энэ өдрөөс эхлэн тэр сэжиг бүхий профессорыг цагдаагийнхан өдөр шөнөгүй нууцаар даган мөрдөж байлаа. Гурван сарын дараа түүнийг үйлдэл дээр нь баривчилсан юм.

Эцэст нь, уншигч танд зөвлөхөд: Хэрэв та дэлгүүрээс шинэ цэцэг авбал түүнийгээ ядаж 14 хоног балкон дээрээ, эсвэл хүн унтдаггүй өрөөнд байлгавал дээр. Учир нь цэцэг үржүүлэгчид цэцгээ түргэн ургуулахын тулд янз бүрийн бордоогоор хэт ихээр тэжээдэг. Ингэж тэжээлгэж байсан цэцэг хар тамхичин шиг болчихдог учраас танайд ирсэн хойноо “допингоо” нэхэж гарна. Тэгээд өгөхгүй болохоор уурлаж уцаарлан, хорт бодиснууд ялгаруулан таныг хордуулж хариугаа авна. Иймээс цэцэгнийхээ “уурыг гартал” өөрсдөөсөө хол байлгаж “допинггүй амьдралд” дасгах хэрэгтэй. Мөн цэцэгтэйгээ ярьж, магтаалын үг хэлж байхаа мартуузай.

 

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (237) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Уламжлалт эмчилгээний аргаас

2011-10-26 23:26:06

Монголчууд эрт дээр үеэс аливаа өвчнийг анагаадаг жортой байжээ. Энэхүү уламжлалт эмчилгээний аргаас толилуулж байна.
Мэдрэлийн ядаргаанд:
-Цусны даралт ихсэх, амьсгаа давчдах, толгой эргэх үед хоолны халбага долоогоны хатаамлыг аяга усанд буцалган дулаан орчинд хоёр цаг байлгасны дараа шүүж хэрэглэнэ. Өдөрт нэгээс хоёр хоолны халбагыг хоол идэхийн өмнө гурваас дөрвөн удаа уух хэрэгтэй.
Бөөр өвдөхөд:
-Шүдлэн хонины бөөрийг хатааж нүдээд жижиг халбагаар өдөрт гурван удаа монгол архиар даруулж уухад сайн.
-Шүдлэн хонины ахар сүүлний ясыг чанаж шөлийг нь уухад бөөр бэлхүүсний өвчнийг анагаана.
-Улиасны холтсыг буцалгаж уух бас сайн байдаг.
-Боролзгоны шар цэцгийг чанаж уухад бөөрний өвчнийг анагаадаг байна.
-Ер нь амьтны бөөр болгон бөөрний өвчинд тустай.
Элэг цөсний архаг үрэвсэлд:
-Хонины сүүний ээзгий, ээдэм болон шар сүүг байнга уувал элэгний өвчинг анагаахад сайн.
-Гишүүний үндсийг буцалгаж уувал томорсон элгэнд тустай.
-Элэгний хурц үрэвсэлд чийгийн улаан хорхой буцалгаж уухад сайн.
-Сөд өвсийг буцалгаж уухад цөсөнд тустай.
-Буцалгасан усыг мөнгөн аяганд хийж хонуулаад өлөн уувал цээж хорсох, ам гашуун оргисон үед сайн.
Ходоодны хүчил ихэдвэл:
-Буцалсан усанд чимх хүнсний сод хийгээд хэрэглэвэл цээж хорсч гашуунаар хэхрэх багасна.
-Буцалгасан усыг мөнгөн ба зэс саванд хийж өглөө бүр нэг аягыг уувал цээж хорсох намдаж, хүчил багасна.
Шүд өвдөхөд:
-Гавартай сармис зуух ба тавьж болно.
-Бургасны мөөгийг усанд зөөлөн буцалгаж хөргөөд түрхэх ба шүдээ зайлбал хорхойтохгүй.
-Шүд хорхойтох, буйл хавдахад хонины халуун сүүг шүдэн дээрээ тогтоож уу.
-Төмс, давс, цагаан гаа гурвыг адил хэмжээтэй хийж буцалгаад шүдээ зайлж угааж бай.
Толгой өвдөхөд:
-Хийгээр толгой өвдөхөд арвайн гурилыг шар, цагаан тос болон ургамлын тостой мөн сүүлний тосны аль нэгтэй хольж багсраад даавуун уутанд хийж халуун бүлээнээр нь толгойдоо өмсөхөд өвдөлт арилна.
-Хонь, адууны мах эсвэл тостой цай чанасан тогоог толгой дээрээ уруу харуулан хөндий барьж төөнөхөд хөлс гарч толгойн өвчин намдана.
-Толгой өвдсөн хүний чихэнд цагаан луувангийн шүүс дусаахад өвчин намдана. Шүүсийг түүхийгээр нь шахаж аваад үл ялиг бүлээсгэж дусаана. Мөн луувангийн үрийг усанд дэвтээж дусааж болдог.
-Ногоон үзэм буцалгаж уухад сайн.
-Төрсний дараа толгой өвдөхөд чихэр өвсийг гурваас таван удаа буцалгаж уугаарай.

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (129) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Тархиа зөв хооллоцгооё буюу уураг тархины эрүүл мэнд

2011-10-25 23:42:24

Хүмүүс бид эрүүл мэнд гэхээр бөөр,зүрх, уушиг, ходоод гээд л ярих ч тархи, уураг тархины эрүүл мэндийн талаар тэр болгон дурдаад байдаггүй. Гэтэл уураг тархи гэдэг бидний биеийн бүх үйл ажиллагааг удирдан явуулдаг чухал эрхтэн шүү дээ. Ялангуяа бодох, сэтгэх, санах, мэдрэх гэхчлэн хамгийн нарийн үйл ажиллагааг маань удирдан зохицуулдаг. Бидний ихэнх нь насны доройтлоос болж уураг тархины үйл ажиллагаа мууддаг гэж боддог болохоор мартах, эсвэл аливаа зүйлийг учрыг ухаж ойлгохгүй байх үзэгдлийг жирийн хэрэгт тооцох нь элбэг. Гэтэл бас тийм ч биш бололтой. Эрдэмтэд сүүлийн үед хүний тархи хэдэн зуун жил ч эрч хүчтэй, идэхвтэй байдлаар ажиллаж чадахыг нотолжээ. Гэхдээ мэдээж та өөрийн уураг тархины эрүүл мэндэд анхаарал тавьснаар шүү дээ.


Тархиа зөв хоололцгооё.
1. Тархины үйл ажиллагааг байнга хөгжүүлж байх
“Уншихгүй бол хөгжихгүй” гэж үгийг та мэдээж сонссон л байлгүй. Үнэхээр үнэн үг шүү.
-Амьдралынхаа турш судал, шинийг олж мэд
-Унш, бич, үгийг сүлжээ, оньсого таа
-Сонирхолтой тоглоом тогло
-Санах ой хөгжүүлсэн дасгал хий

2. Олон нийтийн харилцаагаа идэвхжүүлэх
Тархины тэжээлийн чухал хэсгийн нэг бол харилцаа. Бид хүнтэй, гадаад орчинтойгоо харилцаж байж сая сэтгэнэ, хөгжинө.
-Ажлын газартаа бусадтай харилцах маш өргөн хүрээг бий болго
-Сайн дурын болон, ямар нэгэн дугуйлан, бүлэгт нэгдэх /энэ нь өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаг хөгжих давуу талтай/
-Аялал хийх

3. Биеийн хүчний дасгал
Мэдээж энэ бол чухал хэсэг. Бид дасгал хийснээр биеийнхээ цусны эргэлтийг сайжруулж, тархиндаа шинэ эс “үйлдвэрлэнэ” гэсэн үг. Иймд аль болох идэхтэй бай. Өдөрт 30 минут тогмол ямар нэгэн байдлаар биеийн хөдөлгөөний дасгал хийх хэрэгтэй юм.

4. Хэвийн жин, зохистой хооллолт
Зүрхний адил тархинд хэт таргалалт нь бас дарамт үүсгэдэг. Иймд хэвийн жингээ хадгалаж байх нь чухал юм.

www.bugdeeree.mn

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (951) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хvний элэг ямар хоолонд дургvй, бас дуртай вэ?

2011-10-25 23:27:18

Хvний элэг ямар хоолонд дургvй, бас дуртайг сонирхуулахъя.
Элэг нь хоол боловсруулах эрхтэний нэг учраас өөрт нь зохисгvй хvнс хэрэглэхийг
анддаггvй байна. Элэгний vйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг дам эрхтэн
бол нvд аж. Элэгний vйл ажиллагаа хэвийн бус хvний нvдэнд олон янзын зовиур илэрдэг
байна.


Тухайлбал, нvд бvрхэж, хараа муудах, нvд загатнах, шарлах, мах ургах зэргээр мөн
толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хvндрэх, шилэн
хvзvv хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжvvд илэрдэг байна.
Гурван сар vргэлжлэх хаврын улиралын эхний хоёр сар гаруй хугацаанд хvний элэг,
vлдсэн сар хvрэхгvй хугацаанд дэлvv, нойр булчирхай дэлгэрдэг байна. Энэ vед хvний
биеийн хий цусны гvйдэл бадарч шар ус ба хөлсний сvв нээгдэж биеийн илч гадагшилдаг
байна.Элэг дэлгэрэх энэ цагаар хоол хvнсэндээ хайхрамжгvй хандсанаар дээрх зовиур
илэрч элэг өвчлөхөд нөлөөлдөг гэнэ.

 

ЭЛЭГ ЮУНД ДУРГVЙ ВЭ?
өтгөн хийцтэй цай, буцалгасан өтгөн аарц, халуун ногоо, кофе, шоколад, утсан хиам, утсан
гахайн мах, утсан загас, хоносон хоол, цуу, кетчуп бусад амтлагч, шарсан төмс, тарган
хонины мах.
Мөн гурилаар зуурч хийсэн аарц элгэнд маш муу ажээ.

 

ЭЛГЭНД ЮУ САЙН БЭ?
Харин Алим, алимны компот, лийр, усан vзэм, загас, тахиа, vхрийн мах, хярам, төрөл
бvрийн байцаанууд, тvvхий лууван, цагаан будаатай хоол нэн сайн аж.

 

Эх сурвалж: Далай д Дусал Нэмэр

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (2786) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Зуун наст, сармисны хандыг ашиглан залуужих жор

2011-10-25 23:01:24

Байгалийн, уламжлалт арга ямар ч шинжлэх ухааны аргаас илүүтэй нөлөөлөх нь бий. Танд дорнын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн эртнээс хэрэглэж ирсэн зуун наст, сармисны хандыг ашиглан залуужих эмчилгээний жорыг толилуулж байна.

 

1. Зуун наст + Архи
Энэ жорыг японы гейша нар толигор залуу царайгаа алдахгүйн тулд хэрэглэж иржээ.
Зуун настын залуу дэлбээнүүдийг шилж, хурц хутгаар маш нимгэн, жижигхэн хэрчээд 39-өөс доошгүй градустай 100 орчим грамм цагаан архинд хийнэ. Үүнийгээ сайн бөглөөд, сэрүүн харанхуй газарт нэг сар хадгал. Нэг сарын дараанаас өглөө, оройд нүүрээ цэвэрлэснийхээ дараа уг бэлдмэлийг хөвөнд шингээж арчаарай. Хэрэглэж эхэлснээс хойш 7 хоногийн дараа таны арьс өнгөлөгжиж, зөөлөрч буйг та анзаарах болно.Нүүрний гүн биш үрчлээтэй хэсгээ хоёр тийш нь ийн арчаад байвал удахгүй бүдгэрнэ.

 

2. Сармис + Спирт + Сүү
Харин энэ бол эртний төвдийн залуужуулах жоруудын нэг юм.
350 грамм сармисыг угааж цэвэрлээд модон сав юм уу тагшинд сайтар үрж, шүүс гартал нь нунтаглана. Нунтагласан сармисны доод, шүүсэрхэг хэсгээс нь 200 граммыг авч шилэн саванд хийнэ. Түүн дээр 96 хувийн спирт хийнэ. Уг холимогтой савыг сайтар бөглөж, харанхуй сэрүүн газарт 10 өдөр байлгана. Дараа нь нягт, цэвэр даавуугаар шингэнийг шүүж авна. Үүнээс 2-3 өдрийн дараанаас эмчилгээг хийж эхэлнэ. Хоол идэхээсээ 15-20 минутын өмнө стаканы ¼ хэмжээтэй сүүнд дараах байдлаар хийж ууна.

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (370) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Өлөн дээрээ идэж болохгүй хүнсний зүйл

2011-10-24 21:34:39

Хэрэв та турахыг хүсч хоолоо сойж байгаа бол аль болох илчлэг багатай зүйл идэж байгаа нь гарцаагүй.  Бага зэрэг өлөн байх нь эрүүл мэндийн хувьд болон ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг гэж үздэг ч  ийм үед  зарим хоол  хүнс хоол болохоосоо хор болох нь их байдаг аж.
Улаан лооль
Жимсний цавуулаг, танин хvчил их агуулдаг болохоор ходоодны хvчилтэй химийн урвал vvсч
уусдаггvй цавуулаг бөөм болон хатуурч, ходоодны чулуу vvсгэх аюултай.
Хvйтэн ундаа
Өлнөөр янз бvрийн хvйтэн ундааг цочмог уувал ходоод гэдсэнд өвчилт зангирал vvсгэж, алсдаа олон зvйлийн исгvvрийг тvргэтгэх урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин vvсгэнэ.
Боов боорцог
Онцын аюул байхгvй ч өглөө, өлөн элгэн дээр идэхэд тохиромжгvй хvнс. Ходоод шархлуулах магадлалтай. Дээрх хvнсийг ялангуяа өглөө, өлөн элгэн дээр идэж болохгvй.
Гадил
Бананд магнийн элемент их агуулагддаг болохоор өлөн дээрээ гадил идвэл хvний бие дэх магни гэнэт дээшилж, цусан дахь магни кальцийн тэнцвэр алдагдаж, зvрхний судсанд саатал vvсгэн эрvvл мэндэд муугаар нөлөөлөх болно. Цусны чихэрлэг гэнэт ихсэх нь нvдний өвчин vvсгэх аюултай. Бас саахар нь хvчиллэг чанартай хvнс болохоор өлнөөр идвэл биеийн дотоодын хvчил шvлтийн тэнцвэр болон олон зvйлийн микробын тэнцвэрийг эвдэх тул эрvvл мэндэд ашиггvй.

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (440) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

ЦУС ХАРВАЛТ, ӨВЧИН ҮҮСЭХ ШАЛТГААН, ЭМЧИЛГЭЭ

2011-10-24 20:56:39

Дэлхийд жилд 100 сая хүн ам тутамд 500 мянган хүн цус харвалтаар өвчилж, түүний 4.5 сая нь нас барж байна. Энэ өвчлөл Улаанбаатарт тархины эдийн цус харвалт 1000 хүний 1.42, тархины шигдээс 1.18, аалзавч доорх цус харвалт 0.25 хувьд тохиолддог байна. Сүүлийн үеийн судалгаагаар нас барагсдын 47.9 хувь нь 55-аас доош насныхан байгаа бол тархины эдэд цус харвалттай өвчтөнүүдийн дотор эрэгтэйчүүдийн нас баралтын тоо эмэгтэйгээс илүү байна.
Мөн хүүхдүүдийн дунд цус харвах өвчлөл ихсэх хандлагатай байна.
Хүүхдийн цус харвалтын тухай: Нярай буюу төрснөөс гурван сарын дотор хүүхдийн тархинд нь цус харвах магадлал өндөр байдаг. Нярай гэдэг нь 56 хоногтой хүүхдийг хэлнэ. Энэ нь эхийн эрүүл мэнд, суурь өвчин, ургийн хэвлийд байх үе болон төрөлтийн байдалтай холбоотой. Мөн нярайн биеийн шарлалт удаан арилснаас цус харвах тохиолдол байдаг. Нярай хүүхдийн тархинд өвдөлт өгч, байнга уйлагнана, нүд нь гөлийж таталт өгнө. Мөн цус харвалт гэмтлийн гаралтай байж болно. Тиймээс цусны бүлэгнэлт, цусны урсах байдал, элэгний үйл ажиллагаа ямар байгааг компьютер, тархины бичлэгээр тодруулдаг. Эмчилгээний үргэлжлэх хугацаа, үр дүн харвалтын хэмжээнээс шалтгаалдаг. Ер нь хүүхдийн цус харвалт бүрэн эдгэрэх боломжтой. Насанд хүрэгчдийг бодвол хүүхэд сааждаггүй.
Насанд хүрэгчдийн цус харвалт: Тархины цусан хангамж цочмог хямарч үүссэн голомтод шинж тэмдгүүд 24 цагаас дээш хугацаанд үргэлжлэн үлдэхийг тархины харвалт гэдэг. Артерийн даралт ихсэх, зүрхний эмгэг, түүний хэм өөрчлөлт, хэм алдагдалт, шигдээс, хавхлагын эмгэг, зүрхний гажиг, хиймэл хавхлага, судасны цүлхэн, артер, венийн гажиг, чихрийн шижин зэрэг шалтгаанаас цус харвалт үүсдэг. Гэхдээ харвалт нь дотроо аалзавч доорх болон тархины эдийн бас гэмтлийн шалтгаантай цус харвалт, тархины цус хомсдох үеийнх гээд олон янз байдаг. Цус харвалт нь хоёр янзаар явагддаг. Нэгд, судасны хана нимгэрсэн хэсгээр цусны даралтын ачаалал даалгүйгээр бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тархины эд, бүрхүүлийн завсар руу цус орно. Хоёрт, судасны хана бүтэн боловч нэвчимхий чанар ихэссэнээс цус тархины эд рүү нэвчин харвадаг. Тархины судасны эмгэг болох тархины цусны эргэлтийн цочмог хямрал буюу харвалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа ба энэ төрлийн харвалтын дараа хүн хөдөлмөрийн чадвараа алддаг. Тархины цус харвалт нь ихэвчлэн тархины судас хагарах замаар тархины эдийн дотор болон бүрхүүлийн завсар, ховдлын хөндийд цус харван орох эмнэлзүйн хэлбэрүүдээр явагддаг маш хүнд эмгэг юм.
Илрэх шинж тэмдэг: Өвчний эмнэлзүй мэдрэлийн хам шинжийн илрэл нь тархины ямар бүтэц гэмтсэнээс, голомтын хэмжээнээс, хурсан цусыг тойрсон эдийн дарагдал, үйл алдагдлын байдлаас, гавлын дотоод даралт ихсэлтийн зэргээс ховлол аалзавч доорх хөндий рүү цус цоорч орсон эсэхээс хамаарна. Өвчин өдрийн болон оройн цагаар тархины ерөнхий болон голомтот шинжүүд гэнэт үүсч богино хугацаанд хүндэрдэг. Өвчтөний гадаад байдал нүдээ аньсан, нүүр царай нь баргар хүрэн, арьс улайж, хөлөрсөн байдаг. Толгой гэнэт хүчтэй өвдөж огиж, бөөлжих, ухаан алдах, амьсгал нь олширдог. Компьютер томограф, нугасны ус, тархины судасны бичлэг, тархины бичлэг, нүдний ус, зүрхний бичлэг, цусны ерөнхий болон биохимийн шинжилгээ хийж оношоо бүрэн тавьдаг.
Эмчилгээ: Хугацаа алдалгүйгээр эмнэлэгт хандах хэрэгтэй. Дуудлагын эмч ирэхээс өмнө өвчтөнг яаруулж, айлгахгүйгээр тайван байлгана. Аль болох чөлөөтэй амьсгалах боломжоор ханган, дэр дэрлүүлэхгүй хэвтүүлэн, хиймэл шүдтэй бол шүдийг нь авч амьсгалын замыг чөлөөтэй байлгана. Өвчтөний биеийн халуун ихсэхэд ус-спиртийн арчилгаа хийж хүйтэн жин тавих, арьсыг цэвэр байлган цооролтоос сэргийлэх, саажсан гар хөлөнд нь хөшилт, таталт үүсэхээс сэргийлэн гар, хөлийг зөв байрлуулан, өвчний эхний үеэс иллэг хийнэ. Нөхөн сэргээх эмчилгээг сайн хийснээр эдгэрэлт хурдан байна. Тархины гол бүтцийг хамраагүй, бага хэмжээний жижиг цус харвалт бүрэн эдгэрдэг. Харин цус харвалтын хэмжээ том, гол бүтцүүдийг хамарсан, саа саажилт гүнзгий илэрсэн тохиолдолд эдгэрэлт удаан, цаашдаа тахир дутуу болдог аюултай. Харин өвчтөнд тархины судасны цүлхэн, гадагш байрлалтай цусан хураас, бага тархины цус харвалт, тархины баганан хэсгийг дарсан, бөглөрөлт үүссэн тохиолдолд мэс заслын эмчилгээг хийнэ. Тархинд цус харвалт хаана үүссэнээс шалтгаалан аль ч талын гар, хөл болон бүх биед нь саажилт үүсч болно. Үүнийг хүмүүс тал, бүтэн харвалт гэж ойлгодог. Тухайлбал, тархины баруун талын бөмбөлөгт голомт үүсвэл зүүн гар, хөл сааждаг.
Урьдчилан сэргийлэлт: Амьдралын зөв хэвшил бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол нөхцөл юм. Цусны даралт ихсэлт, чихрийн шижин, тамхи татах, таргалалт, жирэмслэлтийн эсрэг бэлдмэлүүд, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, халдварууд, архидалт, газарзүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдлууд нь энэ өвчин үүсэх шалтгаан болдог учраас энэ бүгдэд өртөхгүй байх хэрэгтэй.

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (442) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Өөрийгөө ялан захирахын урлаг

2011-10-24 20:25:33

Стресс гэдэг нь хүний сэтгэл санаа, бие махбодид таагүй нөлөө үзүүлж буй цочроогчийг хэлдэг. Стрессийн илрэл үүсгэж буй шалтгаанаасаа хамаарч янз бүрээр илэрдэг бөгөөд стрессийн сэтгэлзүйн илрэлүүд нь уурлах, бухимдах сэтгэл тогтворгүйтэх, ичих эмээх, өөртөө итгэлгүй болох,

эргэлзэх, өөрийгөө дорд үзэх, гэмших, уйлах, уйтгарлах гэх мэт сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдээр илэрдэг байна. Стресс нь хүний үйл ажиллагаанд эерэг, сөрөг нөлөө үзүүлж байдаг. Хүмүүс ихэвчлэн стрессийг сөрөг үр дагавартай байдаг гэж боддог. Хэрэв стресс үүсгэж буй үйл явдлыг ургуулан, хэтрүүлэн бодохгүй нөхцөлд стресс нь эерэг нөлөө үзүүлдэг. Магадгүй ихэнх хүмүүс стресст өртөөд түүнийгээ тайлж гадагшлуулахын оронд лавшруулан бодож өөрийн бие сэтгэлийг улам хямраадаг байж болох юм.

Энд энгийн жишээ дурдъя: Миний нэг танил 10-н жилийнхээ ангийн хүүхэдтэй 5 жилийн дараа тааралдаад сайн байна уу? гэхэд цаадах нь сайн гэчихээд яваад өгчээ. Уг нь нэг ангийн хоёр удаан уулзаагүй учир энэ тэрийг ярих байх гэж бодож байтал тэс өөрөөр эргэжээ. Ангийн хүүхэд нь яарч, эсвэл удаан уулзаагүй тул таниагүй байж болох юм. Гэтэл танил маань бодож эхэлсэн байна. Би хувцас, царай зүс муутай харагдсан болохоор л дуугарсангүй, тэр бүр сэхэж дээ, ямар амьтан байлаа, одоо бүр их зантай болж гэх мэтээр бодсоор гэртээ ирж нөхөртөө: Чамаас болж гэрийн мухар сахисан, сурсан ч юмгүй, хийсэн ч юмгүй авгай боллоо. Сая ангийнхаа Солонгоотой тааралдсан дуугарч ядаад байгаа юмдаа гэхэд, үүнд би ямар хамаатай юм гэж нөхөр нь үг сөргөн хэрүүл болсон байна. Энэ бол гадны сөрөг цочроогч /”Сайн” гэж хөндий хэлсэн стресс үүсгэгч тэр байдлыг/ -ийг яаж ойлгож, хүлээн авч байгаагийн үр дүн юм. Тэгвэл хүн бүр шалихгүй зүйлийн тухай бодсоор стресст ороод байдаггүй билээ. Энэ нь тухайн хүний зан чанар, өөрийгөө үнэлэх үнэлгээ, сэтгэлийн хөдөлгөөн, юмыг ойлгон ухаарах чадвар ер нь хүний хувийн онцлогоос шалтгаалж байдаг.

Би сэтгэлээ онгойтол ярьмаар байна
Стресс тайлах арга нь хүн бүрд харилцан адилгүй байдаг. Зарим нэг нь уурлаж, уйлж, бухимдаж байгаад тайвширдаг байхад зарим нь архи ууж, дуугаа хурааж, эсвэл хэн нэгэнд ярьж, ямар нэг юм хийх гэх мэтээр стрессээ тайлдаг байна. Хүн бүр стресст өртөж, сэтгэлзүйн хямралд орж байдаг. Стрессийн тухай асуудал урьд нь ч, одоо ч, хойшид ч байх асуудал. Хүн гэдэг сэтгэлийн хөдөлгөөний өөрчлөлт хувиралтанд оршин тогтнодог. Үргэлж эерэг сэтгэлийн хөдөлгөөний дунд амьдарна гэж үгүй. Та ямар нэг хайр дурлал, ажил төрөл, найз нөхөд, гэр бүлийн байдлаасаа болж стресст орж байсан уу? гэж асуухад үгүй гэж хариулах хүн үгүй бизээ. Стресст орсон үед стрессээс гарах аргыг хүн бүр мэддэг байх хэрэгтэй.

Хэрэв стрессийг гадагшлуулахгүйгээр удаан хугацаагаар өөрийн оюун ухаандаа хадгалан зүрх сэтгэлээ хямраавал энэ нь цаашид даамжирч, сэтгэцийн болон бие махбодийн өвчин үүсгэх үндсэн шалгаан болдог. Дахин давтан хэлэхэд стрессийг гадагшлуул, сэтгэл зүрхээ онгойтол сайхан ярь, шалихгүй юмыг дэвэргэж бүү шанал, тэгж чадвал та өөрийгөө захирч, стрессийг ялан дийлэх болно.

Стресс хэнийг ч залгина.
Стресс таны уураг тархийг “хүлхэж”, та сэтгэцийн өвчтэй болсноо ч мэдрэхгүй. Стресс нь бие махбодийн талаас: ходоодны шархлаа, зүрхний шигдээс, даралт ихсэх мөн секстэй холбоотой өөрчлөлтүүдийг үүсгэдэг ба сэтгэцийн талаас ДЭМБ-ын Олон Улсын Сэтгэцийн болон Зан үйлийн ангиллын төвөөс: “Стресстэй холбоотой неврозын ба бие махбодийн эмгэгүүд” хэмээх бүлэгт стрессээс гаралтай 7 хэсэг 60 гаруй төрлийн онош бүхий өвчнийг оруулж байгаа нь стрессээс үүдэн гарах хор уршгийг илхнээ харуулж байна.

Хүн стресст өртөж буйгаагаа тэр бүр мэддэггүй бөгөөд дээр дурьдсанчлан уурлаж уйлж, хэрэлдэж, архи уух хэлбэрээр тайлдаг байна. Стресс даамжирахаараа, ихэвчлэн бие махбодийн зовиурыг үүсгэдэг бөгөөд энэ нь толгой өвдөх, зүрх дэлсэх, нойр муудах, сэрвэлзэх, гар хөл салганах, хоолны дуршил муудах, амархан ядрах зэргээр илэрдэг бөгөөд хүн үүнийг стрессээс үүдэлтэй гэдгийг мэдэхгүй зүрх, мэдрэл, дотрын эмчид ханддаг. Харин стресс нь неврозын хүрээнд шилжих эсвэл бүр сэтгэл гутрал, сэтгэл түгших зэрэг сэтгэцийн өөрчлөлтөнд орох үед л сая сэтгэцийн эмч, сэтгэл зүйчдэд ханддаг байна.
Хүн бүр өөрт байгаа сөрөг мэдрэмжээ /стресс/ мэдэрч, эмч мэргэжилтнүүдэд хандан, зөв, зохистой арга хэрэглэн, стрессээ гадагшлуулж, тайлж чадвал, стрессийн шалтгаант сэтгэцийн болон бие махбодийн өвчин зовиурт өртөхгүй эрүүл энх, сэтгэл амгалан амьдарч болно.

Сэтгэлзүйч эмч, докторант С.Наранцэцэг

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (105) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ясны шөл хөгшрөлтийг удаашруулна

2011-10-23 23:47:45

Хүн өтөлж хөгшрөх үндсэн шалтгаан нь хүний нугасны ажиллагааны чадвар муудаж, уургийн төрөл болон ясны цавуулаг эд дутагдснаас болдог ажээ. Үүнийг нөхвөрлөх хамгийн сайн арга нь ясны ялангуяа үхрийн ясны шөлийг тогтмол уух явдал юм. Үхрийн ясыг бүтнээр нь чанаж, шөлийг уухад шим тэжээлийг гүйцэд ашиглаж чадахгүй тул урьдаар хэмхчсэн яс хийгээд зөөлен гал дээр 1 -2 цаг чанавал ясанд хадгалагдаж байсан уургийн зүйл, цавуулаг эд нь задраад шөлөнд уусдаг юм.
Ингээд ясыг шүүж гаргаад шөлөнд нь амт оруулах зүйл хийж шуд уух буюу эсвэл ногоо, будаа хийж чанаад хэрэглэж болно. Үхрийн ясны үнэ хямд боловч хүний биеийг өтлөхийг удаашруулах үйлчилгээтэй нь бүрэн батлагджээ. Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж, иллэг хийж байвал цагаасаа эрт үрчийхгүй.

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (796) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ямар үед хүний биед ус дутагддаг вэ?

2011-10-23 22:21:08

Ус хүний биед ямар хэрэгтэй вэ? Яагаад ам цангадаг вэ? Цусан дахь давсны хэмжээ нэмэгдэх юм бол тархинд энэ тухай дохио ирдэг. Энэ нь ус дутлаа гэсэн үг биш, харин цусан дахь давс гэх мэт зүйлсийн хэмжээ хэт ихэссэн тул усаар шингэрүүлэх шаардлагатай байна гэсэн дохио юм. Ингээд хүн ус уудаг. Ус ходоод руу урсан ороод тэр дороо шимэгдэн цусанд орно. Цусан дахь усны хэмжээ их болмогцоо давсыг уусгаж улмаар тархинд дохио ирэхээ больдог. Өөрөөр хэлбэл хүн цангахаа болилоо гэсэн үг. Ус хаачдаг вэ? Ус цуснаас гарч арьсанд орох ба дараа нь хөлсний булчирхайгаар дамжин ууршиж гадагшилна. Хүний хөлс бол ус ба давсны хольц юм. Усны өөр нэгэн том хэрэглэгч нь бөөр. Бөөрөнд хаягдал зүйлс хуримтлагдах ба эдгээрийг ямар нэг аргаар уусгах хэрэгтэй болдог. Ус бөөрөнд очиж, хаягдалуудыг өөртөө уусгаад давсагт хүрч улмаар гадагшилна.
Ямар үед ус дутагддаг вэ?
1. Халууцах ба спортоор хичээллэх. Жишээ нь халуун наранд их гүйх юм бол ам цангана. Ам цангаж байгаа юм бол ус уугаад л болоо юм биш үү? Yгүй үгүй. Энд их том амьдрал нуугдаж буй. Жишээ нь гүйж байгаа хүн дөрвөн литр усыг хөлс болгон асгадаг. Гэтэл хүн богино хугацаанд дөрвөн литр ус уух боломжгүй. Ингээд хүн шингэнээ алдаж эрүүл мэнд нь хохирч эхэлдэг. Тэгэхээр та ямар нэгэн дасгал сургууль хийх гэж байгаа бол ам цангахаас бүр өмнө хүсэхгүй байлаа ч заавал ус уугаарай. Мөн ам цангасан үед хүссэнээсээ илүүг хүчлэн уух хэрэгтэй.
2. Секс. Секс хийхэд хоёр цаг зааланд дасгал хийсэнтэй тэнцэхүйц хэмжээний энерги ялгардаг гэнэ. Тиймээс секс хийсний дараа ус уух хэрэгтэй.
4. Архи пиво. Архи ба пиво болон хоёр градусаас хатуу бүх төрлийн ундаа амны цангааг тайлах нь бүү хэл харин ч шингэн алдах явдлыг эрчимжүүлдэг. Улмаар хүн ойр ойрхон шээх замаар шингэнээ алдаж эхэлдэг байна. Цай, кофе, сүү зэрэг нь мөн ийм үйлчилгээтэй. Тэгэхээр хүн ам цангасан үед цэвэр ус ууж байж л цангааг дардаг. Пиво уух үед өгдөг давстай самар, ер нь давс ихэдсэн юм бүхэн хүний биед туйлын хортой байдагийн учир энэ юм.
5. Хүн асар их хичээл зүтгэл гаргах үед шингэнийг гадагш ихээр ялгаруулдаг. Харин амрах үедээ ус хуримтлуулна. Хэвийн амьдарвал ийм маягаар бүх юм хэвийн байдаг. Гэтэл эрчтэй их ажиллах, ялангуяа шөнийн цагаар их ажиллах үед  шингэн алддаг тул шөнө унтаагүй үедээ аль болох их ус уугаарай

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (415) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Сексийн долоон дайсан

2011-10-23 21:48:49

Секс бол урлаг юм. Та сексийн амьдралаа өдөр тутам л хийж байдаг ажлуудынхаа нэг уйтгартай хэсэг болгочихгүйн тулд сексийн дайснууд юу байдаг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй болов уу гэж бодож байна. 

Нэгдүгээр дайсан - Хачирхалтай нь энэ дайсан таны “толгой” байдаг.
Үнэндээ яг толгой ч биш л дээ. Харин бидний өөрсдөө бий болгож толгойндоо чихэж оруулсан тэр үзэл бодол, хаалт, хязгаарлалтуудыг хэлж байгаа юм. Хүн сексийн үед ямар ч сонин хачин зүйлийг бодож олж болно шүү дээ. Хамгийн гол нь тэр уран сэтгэмж нь хос хоёрт аль алинд нь таашаал өгч байх ёстой юм.

Хоёрдугаар дайсан - “Согтууруулах ундаа”
Ялангуяа их хэмжээгээр хэрэглэвэл энэ маш том дайсан шүү. Шар айрагны хорхойтнуудын дунд бэлгийн сулралтай хүн тун ч олон байдаг. Судалгаа хийж үзсэн эрдэмтэд тун гунигтай дүгнэлтэнд хүрчээ. Сексийн хувьд огт таашаал авдаггүй эмэгтэйчүүдийн ихэнх нь архичин, согтууруулах ундаанд автсан, хэт дуртай хүмүүсийн эхнэрүүд байдаг байна. Удаан хугацааны турш сексээс таашаал авч чадалгүй үлдсэн сэтгэл ханамжгүй байдал нь хуримтлагдаар гадагш илрэхдээ сэтгэл санааны хямрал, бухимдал, бүр сэтгэцийн эмгэг болж илэрдэг байна. Хэрвээ долоо хоногт тогтмол нэг удаа согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг бол гэр бүлд сексийн хямрал зайлшгүй эхэлдэг байна. Түүнээс гадна шар айрганд бүсгүй хүний даавар гэгдэх эстроген ихээр агуулагддаг. Эстроген нь гуя, бөгс, бэлхүүс хэсгээр таргалуулж, өөхлүүлдэг.

Гуравдугаар дайсан - Тамхи
Тамхи их татах нь судасны хатуурал, бөглөрөл үүсгэдэг гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл эр хүний хүч, бахархлын илэрхийлэл болох чухал эрхтний судаснуудаар цус яг хэрэгтэй үед гүйж чадахаа больчихдог нь яг үүнтэй шууд холбоотой юм шүү дээ. Бэлгийн сулралтай эрчүүдийн 87% нь архаг тамхичид байдаг. Энэ бол хэн нэг нь зүгээр хэлчихсэн юм биш. Энэ бол олон жилийн, шинэ ухаанаар батлагдаж нотлогдсон баримт юм шүү. Тамхи эмэгтэйчүүдэд ч яг ижил нөлөө үзүүлдэг бөгөөд тамхичин эмэгтэйчүүдийн мэдрэмж эрс мууддаг байна.

Дөрөвдүгээр дайсан - Кофе
Кофег хэтрүүлэн хэрэглэх нь судасны хатуурал, нарийсал үүсгэдэг. Үүний үр дүн нь үрийн шингэнээ эрт алдах явдал болдог. Харин хэт их кофе уудаг эмэгтэйчүүдийн хувьд зүрхний цохилтын хэт алдагдах, хэт түргэсэх байдлаар илэрнэ.

Тавдугаар дайсан - Эм
Эм бол эм шүү дээ. Эм аль нэг өвчилсөн эрхтнийг эмчилдэг ч нөгөөг нь гэмтээж байдаг. Эрчүүдийн хувьд цусны даралт, чихрийн шижин зэрэг өвчний эмийг нэн болгоомжтой хэрэглэх нь чухал. Харин эмэгтэйчүүд элдэв төрлийн антибиотикийг тун болгоомжтой уух хэрэгтэй. Антибиотик нь эмэгтэй хүний бие махбодын дотоод зохицолдолгоог устгадаг.
Мөн эмэгтэйчүүдийн хувьд сэтгэл санааны хямрал, түүнийг дарахаар тайвшруулах эм бэлдмэлийг ихээр хэрэглэх нь сексийн дур хүслийг ихээр бууруулдаг байна.

Зургадугаар дайсан - сексийг хэт амьдралын механик хэвшил болгох.
Хэрвээ та спортоор хичээллэдэгтэйгээ адилаар сексийг тодорхой өдөр, цагт хийдэг механик ажил болговол энэ нь сэтгэл санаандаа таашаал эдлүүлэх биш жирийн нэг ажил болж хувирдаг. Тийм болохоор зүгээр л дандаа хийдэг юмаа хиймээргүй санагдаад л хийхээ больчихож болно шүү дээ.

Долдугаар буюу “зэвүүн” дайсан бол - Таргалалт
Хэдийгээр таргалалт 7-р байрт бичигдсэн боловч жинхэнэ утгаараа “зэвүүн” дайсан шүү.
Учир нь таргалалт сексийн амьдралд огцом нөлөөлөхгүй, харин үл анзаарагдам байдлаар, тогтмол, байнга, бага багаар нөлөөлж байдаг юм. Биед хэдий их өөхөн давхарга үүснэ, тэр их өөхийг тээж явах гэж биемахбод төдийчинээгээр их хүч чадал зарцуулдаг. Дэлгүүрээс хүнс авах, шатаар өгсөх, гэрийн ажил хийх, албан ажлаа гүйцэтгэхийн тулд явах хэрэгтэй болноо доо? Ингэж хүнд биеийг тээж явах нь маш хэцүү санагдаж эхэлдэг. Түүнтэй адил секс хийх нь физиологийн маш хэцүү ажил мэт санагдаж халширсаар байгаад “дуусаа” гэсэн үг.

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (252) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Улаан хүн орхоодойн ач тус

2011-10-21 22:58:08

Улаан хүн орхоодой нь хэдэн мянган жилийн тэртээгээс Солонгос Хятадын ард түмний дунд эмчилгээний гайхамшигт бүтээгдэхүүн болон хэрэглэгдсээр иржээ. Шинжлэх ухааны нэршил нь Ginseng бөгөөд энэ нь бүхнийг эмчлэгч гэсэн утгатай латин үг аж.
Улаан хүн орхоодойн олон төрөл солонгос Хятад, Орос, Америкт ургадаг боловч солонгос хүн орхоодой нь хамгийн өндөр чанартай, олон найрлагатай гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Байгаль дээр зэрлэгээр ургадаг хүн орхоодойн тархалт сүүлийн жилүүдэд эрс багассан учраас сүүлийн үед тарималаар ургуулах болжээ. Гэвч тарималаар ургуулахад маш хэцүү бөгөөд ургуулахаас өмнө талбайд нь тусгай ургамалыг 2 жил тарьсаны дараа нарны хурц гэрлээс хамгаалж химийн ямар ч бордоо хэрэглэлгүйгээр асар их хүч хөдөлмөр зарцуулж ургуулдаг.
Улаан хүн орхоодой нь сапонин гэдэг бодисыг өөртөө агуулдаг. Солонгос улаан хүн орхоодой нь 30 төрөл, Хятад улаан хүн орхоодой нь 15 төрөл, Америк улаан хүн орхоодой нь 14 төрлийн сапонин агуулдаг. Орчин үеийн анагаах ухаан жилээс жилд улаан хүн орхоодойн олон талын эмчилгээний чанаруудыг нээсээр байгаа бөгөөд европт ямар ч гауж нөлдөө үзүүлдэггүй мөртлөө өндөр үр дүнг үзүүлдэг гэдгээрээ алдартай юм.
Улаан хүн орхоодойг ямар үед хэрэглэх вэ:
Чихрийн шижин
Улаан хүн орхоодой нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж инсулинтай төсөөтэй үйлчилгээг үзүүлдэг.
Хавдрын эсрэг
Японы эрдэмтэн Муратогийн судалгаагаар хорт хавдартай өвчтөнүүдийг 3-6 сарын турш улаан хүн орхоодойгоор эмчилэхэд тэдний 69%-ын хавдрын эсийн өсөлт буурсан байна. Хэдий чинээ удаан улаан хүн орхоодой агуулсан бүтээгдэхүүн хэрэглэнэ, төдий чинээ хавдраар өвдөх магадлал буурах аж.
Бэлгийн чадавхи
Хөгшрөлт, даралт ихсэх, чихрийн шижинтэй холбоотой бэлгийн сулралын үед улаан хүн орхоодойг хэрэглэснээр хөвчрөх чадвар сайжирч, бэлгийн эсийн үр тогтоох чадвар эрс дээшилдэг байна.
Стресс
Аливаа өвчлөлийн 60-80% шалтгаан нь орчин үеийн хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон стрессээс үүдэлтэй байдаг. Стресст орсон хүний биеийн дархлалын эс буурдаг учир өвчинд амархан өртөмтгий болдог. Биеийн болон сэтгэл санааны асар их дарамтыг нуруундаа үүрч явдаг өнөөгий хүмүүст бурхнаас заяасан бэлэг бол улаан хүн орхоодой юм.
Элэг хамгаалах
Амьтан дээр хийсэн туршилтаар элэгний 2/3-ыг тайран авсны дараа улаан хүн орхоодойн сапонингоор тарихад элэг өөрөөсөө нөхөн ургах явц эрс сайжирч байв. Мөн элгийг хүчтэй хордуулсны дараа ч улаан хүн орхоодойгоор тэжээгдсэн амьтан хэвийн байдалдаа маш хурдан орж байв. Улаан хүн орхоодой нь сахар, липидийн солилцоог сайжруулан, уургийн нийлэгжилтийг түргэсгэснээр элэг хамгаалах, гепатитын вирусыг дарангуйлах үйлчилгээ үзүүлдэг.
Атеросклероз
Энэ нь таргалалт, архи, тамхи, стресс, чихрийн шижин зэргээс шалтгаалсан артерийн судасны хана нарийсч, хатуурах үйл явц бөгөөд хэрэв хүндэрвээс инфарктад хүргэдэг өвчин юм. Эмэгтэйчүүдээс илүүтэйгээр эрчүүд үүнд өртөх магадлал өндөртэй ба энэ нь удамшдаг өвчин юм. Улаан хүн орхоодой нь судасны ханыг өргөсгөж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна, атеросклерозоос хамгаалдаг. Сапонин нь цусанд агуулагдах өөх тосны солилцоог идэвхжүүлнэ.
Гүн согтолт
Насанд хүрсэн хүн цагт 60гр архийг задлах чадвартай байдаг бөгөөд энэ нь нэг шил архийг 10 цагийн турш задлана гэсэн үг. Энэ хэмжээнээс илүү их архи хэрэглэсэн үед гүн согтолт буюу архины хордлогод орж эхэлдэг. Улаан хүн орхоодой нь архинаас шалтгаалсан ухаан алдалт, мансуурлын хугацааг богиносгоно. Мөн алкохолдегидрогеназ ферментийг идэвхжүүлснээр бие доторх спиртийн задралыг хурдасгана. Ингэснээр гүн согтолтоос хурдан хугацаанд гаргаж, архины хорыг биеэс зайлуулна.
Төв мэдрэлийн систем
Мэдрэлийн системийг идэвхжүүлж, ой тогтоолт сайжруулна. Мөн бодисын солилцооны алдагдал, хэт их ядрах үед ууж хэрэглэнэ.
Цус багадалт
Хэвийн хүний 1мм/куб цусанд 5 сая акариоцит байдаг. Энэ тоо 2-3 сая болж буурахад цус багадалт үүснэ. Улаан хүн орхоодой нь акариоцит эсийн төлжилтийг сайжруулан, тоог нэмдэг. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар ДОХ-той өвчтнүүдэд улаан хүн орхоодойг хэрэглэснээр дархлааны систем эрс сайжирч байгааг тогтоожээ. Удаан хугацаагаар хэрэглэхэд хүний биед ямар ч хор нөлөөгүй олон төрлийн өвчнийг анагаадаг бүтээгдэхүүн бол яах аргагүй Солонгос улаан хүн орхоодой юм.
Ходоод гэдэс
Бүдүүн нарийн гэдэсний үрэвсэл, өтгөн хатах, арьс хэт хуурайших болон ходоодны Хелико бактери хэт ихэссэн үед, ходоодны салст давхаргын үрэвсэл, улайлт /гастрит/, ходоодны булчин, давхаргыг хамарсан шарх, ходоодноос цус алдах, цөсний хүүдийн хурц болон архаг үрэвсэл, бүдүүн, нарийн гэдэсний үйл ажиллагааны хямрал зэрэг өвчнүүдийн үед илүү үр дүнтэй.
Хөгшрөлтийг удаашруулах, ясны сийрэгжилт, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх зовиурыг багасгах, сэвхтэх, үс уналтаас сэргийлнэ.
Улаан хүн орхоодой нь биед дараах ерөнхий үйлдлүүдийг үзүүлнэ:
• Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулна.
• Гадны хорт нөлөөллийг эсэргүүцнэ.
• Биеийн болон оюуны чадварыг дээшлүүлнэ.
• Радио идэвхит цацрагийн хордлогоос сэргийлнэ /тайлна/.
• Өсөлт, цусны эргэлт бодисын солилцоог сайжруулна.
• Цус төлжүүлэн, ходоод гэдэс элэг, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна.
• Цөс хөөнө.
• Тархины цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна.
• Биед байгаа хортой бодисууд холестриныг гадагшлуулах, архаг ужиг өвчтөй хүмүүст илүү үр дүнтэй.
• Хөгшөлтийг удаашруулах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх зовиуруудыг багасгах, цэвэршилтийн хугацааг хойшлуулна.
• Чихрийн шижин өвчтөй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг тохируулж, түүнээс үүсэх өвчнөөс сэргийлнэ.
Улаан хүн орхоодойтой бэлдмэл бий юу?
Хэрэв та уламжлалт аргаар эртнээс нааш таныг зовоогоод байсан өвчин хуучаасаа салж, бие махбодио эрүүлжүүлэн, тэнхрүүлэхийг хүсч байвал танд “POWER F” Солонгос улаан хүн орхоодойн бэлдмэл авч уухыг зөвлөж байна.
Бэлдмэл нь дотроо улаан хүн орхоодойгоос гадна, улаан мөөг (дархлаа сайжруулах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй), хитосан (бууруулах, биеийн жин бууруулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй), роял желли (бие махбодыг эрүүлжүүлж, залуужуулах, халдварын болон нянгын эсрэг үйлдэлт үзүүлдэг), зөгийн бал агуулдаг учир таны эрүүл мэндээс гадна гоо сайханд ч бас тустай юм байна.
Улаан хүн орхоодой нь цусыг шингэрүүлдэг учир таны бие махбодийг залуужуулах шидтэй аж. Мөн элэгний үйл ажиллагааг сайжруулан, цусны даралтыг хэвийн болгож, төв мэдрэлийн системийг ядаргаанаас сэргийлнэ.

Нийтэлсэн : Админ *_* ^_^ | Уншсан (149) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй